13 ДУГААР ХОРООНЫ ДАЛАН ДУНДАХ ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭ, ТЭЭВЭРЛЭЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

13 ДУГААР ХОРООНЫ ДАЛАН ДУНДАХ ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭ, ТЭЭВЭРЛЭЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дүүргийн 13 дугаар хорооны далан дунд үүссэн их хэмжээний цас, мөс, үүсмэл хогийг цэвэрлэх, тээвэрлэх ажил өчигдрөөс эхэлсэн бөгөөд  өнөөдөр өглөөний байдлаар Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-аас том оврын Хово машинаар 30 рейсээр цас, мөсийг тээвэрлэлээ.

Тээвэрлэлт, цэвэрлэгээний явцад Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, 13 дугаар хорооны ЗДАА-наас дарга, мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар цэвэрлэгээ, тээвэрлэлт үргэлжилж байна.

 

Нийтлэлийг хуваалцах