Зорилго: Хуулийг дээдлэн хүний эрхийг хамгаалж, амар тайван амьдарлын баталгааг хангахад оршино.
Түүхэн замнал: Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын зүрх нь болсон Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар нь 1952 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дотоод явдлын яамны сайдын 170 дугаар тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын Цагдан сэргийлэх 1 дүгээр анги нэртэйгээр байгуулагдан, анхны даргаар цагдаагийн хошууч Р.Агваандорж томилогдсон түүхтэй.
Улс орны дотоод аюулгүй байдлыг хангах, Нийслэл хотын иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах хүнд хүчир боловч нэр төртэй үйл хэрэгт чин шударгаар зүтгэсэн хамт олон бол Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын үе үеийн бие бүрэлдэхүүн юм.
Их Жанжин Д.Сүхбаатарын нэрээр овоглосон тус байгууллагаас Монгол Улсын гавьяат хуульчид, ажил мэргэжлийн олон арван шилдгүүд болон цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын олон шилдэг дарга, захирагч нар төрөн гарсныг дурдахад бахархалтай бөгөөд энэ нь манай байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг харуулдаг.
Тус цагдаагийн газар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн А/194 дүгээр тушаалаар 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, 11 дүгээр хороолол, 220 мянгат, 100 айл, Бэлх дэх дэд хэсэг гэсэн бүтэцтэй, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол төрийн цагдаагийн туулж өнгөрүүлсэн болон цаашид туулах зам мөр нь үргэлж эх орон, ард түмнийхээ аюулгүй, амар амгалан байдлыг сахин хамгаалах үйлсийн төлөө унтах нойр, биеийн алжаалыг умартан цуцалтгүй зүтгэсэн хөдөлмөр зүтгэл, амжилтын түүх билээ.
Цаг хугацааны шалгуур, нийгмийн хөгжил дэвшилтэй уялдан бид хуримтлуулсан туршлага, түүхэн уламжлалдаа тулгуурлан хуулиар хүлээсэн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүргийг цогц байдлаар хэрэгжүүлэн, ард иргэдийнхээ амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Үйлчилгээ:Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/194 дүгээр тушаалаар 2 хэлтэс, 11 хороолол, 220 мянгат, 100 айл, Бэлхийн дэд хэсэг гэсэн бүтэцтэй батлагдсан бөгөөд улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/14 дүгээр тушаалаар Замын цагдаагийн хэлтсийг тус газрын бүтцэд шилжүүлээд байна.
Тус газрын алба хаагчид хуулиар хүлээсэн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, олон нийт, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ нэр төртэй хэрэгжүүлэн ажиллаж байна.
Д/д | Албан тушаал | Цол | Овог нэр | Утасны дугаар |
1 |
Цагдаагийн газрын дарга |
Цагдаагийн хурандаа |
Т.Баатар |
99068858 |
2 | Бичиг хэргийн эрхлэгч, архивч | Цагдаагийн дэд ахлагч | М.Мөнхжин | 99802282 |