ЗОРИЛГО

Урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан иргэдийн оролцоотой эдийн засаг, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын бодлого, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжиж буй дэд бүтэц, дахин төлөвлөлтийн асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхэд оршино.

ЗОРИЛТ

Дүүргийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог хангах үйл ажиллагааг зохион байгуулах зохицуулахад оршино.

ЧИГ ҮҮРЭГ

  • Хөгжлийн бодлогыг төлөвлөх, боловсруулах арга зүй, аргачлал боловсруулах, эдийн засгийн тооцоо, төсөөлөл хийнэ.
  • Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн тооцоо, төсөөлөл гаргаж, тэнцвэрт харьцаа, тогтвортой байдлыг хангана.
  • Засаг даргад байгууллага аж ахуйн нэгж, иргэдээс дүүргийн хөгжлийн асуудалтай холбоотой дэвшүүлсэн санал санаачлагыг судалж, бодлого зөвлөмжийг боловсруулах
  •  Хөгжлийн бодлого, төлөвлөлтөнд иргэдийн оролцоог нэмэгдүүлж хөндлөнгийн хяналттай болгоно.
  • Дүүргийн удирдлагуудаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар санал дэвшүүлж, ажлыг эрчимжүүлнэ.
  • Хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын төлөвлөгөөг боловсруулж түүнд холбогдох эдийн засгийн тооцоо хийнэ.
  • Гэр хорооллын  болон ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламж, дэд бүтцийн дахин төлөвлөлтийн асуудлыг иргэдийн саналд үндэслэн холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.