Зорилго:
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, тогтоомж болон холбогдох бусад заавар журмыг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах
Зорилт:
Дүүргийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, албан хэрэг хөтлөлт болон архивын сан хөмрөгийн нөхөн баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын үйл ажиллагааг төлөвлөн удирдан зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллана.
Дүүргийн архив нь 97 хөмрөг үүсгэгч байгууллагын 14832 хадгаламжийн нэгжийг хадгалж байна.
Чиг үүрэг:
Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулах, арга зүйн баримт бичиг батлуулж, мөрдүүлэх, цахим архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангах, гүйцэтгэлд хяналт тавих;

-
Дүүргийн архивын сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой баримтаар нөхөн баяжуулах, хадгалалт хамгаалалт, цахимуулах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, арга зүйгээр хангах, гүйцэтгэлд хяналт тавих;
-
Архивын лавлагаа, үйлчилгээ үзүүлэх, архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих;