АЛБАНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

Газрын тухай багц хууль болон тэдгээртэй холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн зорилт, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрын харилцааны талаар баримтлах бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, нийслэл, дүүргийн Засаг даргаас хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн мэргэжил, арга зүйгээр ханган ажиллахад оршино.

АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Дүүргийн тухайн жилийн “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г боловсруулж хуулийн хугацаанд нь дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулах, нийслэлийн тухайн жилийн “Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-ний төсөлд санал өгөх, батлагдсан төлөвлөгөөний дагуу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, мөн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулан газрын улсын бүртгэлд бүртгүүлэх, тэдгээртэй гэрээ байгуулан гэрчилгээ олгох, тогтоосон хугацаанд холбогдох байгууллага, албан тушаалтанд төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах,

Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний биелэлтэнд хяналт тавих, гэрээний биелэлтийг ноцтой зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, гэрээг цуцлах асуудлаар санал боловсруулж эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлүүлэх,

Газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэл, мэдээлэл, өөрчлөлт, баяжилтыг тухай бүр хийж газрын улсын бүртгэл хөтлөх, дүүргийн газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэлгэрэнгүй ангилал, түүний шилжилт хөдөлгөөний тайланг тогтоосон хугацаанд гаргаж газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх,

Газрын төлбөрийн тухай хууль болон түүнтэй холбогдох дүрэм, журмын хүрээнд газрын төлбөр ногдуулах, газрын төлбөрийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх, газрын төлбөрийн зөрчил, маргаантай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шийдвэрлүүлэх,

Газар эзэмшигч, ашиглагчдад газар зохион байгуулалт, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг хуулийн хугацаанд хийлгэхийг шаардах, хэрэгжилтэнд хяналт тавих, газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтөнд дүн шинжилгээ хийх,

Дүүргийн нутаг дэвсгэр дэх газар ашиглалтын байдалд хяналт тавих, газрын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг хянан шийдвэрлэх, таслан зогсоох, холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНЫ БҮТЭЦ, ХАМТ ОЛОН

АЛБАН ТУШААЛ АЛБАН ХААГЧДЫН
ТОО НЭР
1 Албаны дарга 1 Э.Зоригоо
2 Ахлах мэргжилтэн 1 Ш.Наранцогт
3 Газар зохион байгуулалт хариуцсан
мэргэжилтэн
5 Б.Чойжамц, Н.Чинсанаа, Н.Мөнхтуяа, Д.Энхмандах, Н.Алтантуяа
4 Газрын төлбөрийн асуудал хариуцсан
мэргэжилтэн
2 Л.Батцэцэг, Ө.Болорцэцэг
5 Газрын өмчлөлийн асуудал хариуцсан
мэргэжилтэн
2 О.Эрдэнэчимэг, М.Нэргүй
6 Газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн 1 Л.Түмэнзаяа
7 Бичиг хэргийн ажилтан 1 Д.Батзаяа
8 Нягтлан бодогч 1 Г.Гаваа
9 Архивын ажилтан 1 Д.Нямтамжид
НИЙТ 15 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.

 

АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ

Мэргэжилтний нэр Албан тушаал Хариуцсанажил Утасны дугаар
1 Э.Зоригоо Албаны дарга Албаны үйл ажиллагааг хэвийн явуулах удирдлагаар хангах, хяналт тавих 91915918
2 Ш.Наранцогт Ахлах мэргэжилтэн Хянан баталгааны дүгнэлт хүлээн авч баталгаажуулах болон өдөр тутмын дотоод зохион байгуулалт 99102208
3 Б.Чойжамц Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн 8,11,12,15-р хороо, Дамбадаржаа, 16,19 дүгээр хороо, Хуурай мухар,20 дугаар хороо, Сэлбэ 99189711
4 Н.Чинсанаа Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн 1, 3, 9, 19 дүгээр хороо Шарга морьт,  Санзай, Хандгайт 91018866
5 Н.Мөнхтуяа Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн 4,10,17,19-р хороо, Хандгайтын богино, Майхан толгой 20 дугаар хороо, Бэлх,/Цуурайт, Хадат, Цолмон/ 99087034
6 Д.Энхмандах Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн 5,7, 18,20 дугаар хороо, Сэлх, Бэлх, /Цээнэ, Даваат, Мааньт/ 90061188
7 Н.Алтантуяа Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн 2,6,13,14,15 дугаар хороо, Архустай, Зуунмод, 19 дүгээр хороо Гоодой, Баянбулаг 99993502
8 Л.Батцэцэг Газрын төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн 1,2,3,4,5,6,8,12,13, 14, 19 дүгээр хорооны Баянбулаг, 20 дугаар хорооны Бэлх, Сэлх, Сэлбэ 99005054
9 Ө.Болорцэцэг Газрын төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн 7,8,9,10,11,15 дугаар хорооны Архустай, Зуунмод, 16,17,18,19 дүгээр хорооны Шаргаморьт,  Хуурай мухар, Хандгайт, Хандгайтын богино, Санзай, Майхан толгойт 99163982
10 О.Эрдэнэчимэг Газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн 1,3,5,7,9,11,13,15 дугаар хорооны Архустай, Зуунмод, 17,19- Гоодой, Шаргаморьт, Баянбулаг, Майхан толгой, Хуурай мухар, Санзай, Хандгайт, Хандгайтын богино 91913005
11 М.Нэргүй Газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн 2,4,6,8,10,12,16,18,20- Бэлх, Сэлх, Сэлбэ 90120606
12 Л.Түмэнзаяа Газрын кадастрын асуудал хариуцсан  мэргэжилтэн Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл хөтлөх, тайлан гаргах, кадастрын мэдээллийн санд барилга, хаягжилт бүртгэх, газрын эрх түдгэлзүүлэх, сэргээх, лавлагаа, мэдээллээр үйлчлэх 85959338
13 Г.Гаваа Нягтлан бодогч Газрын зөрчил, санхүүтэй холбоотой тайлан тооцоо,  хөрөнгийн бүртгэлийг хариуцах 99182413
14 Д.Батзаяа Бичиг хэргийн ажилтан Албанд ирсэн болон явсан бичиг, өргөдөл гомдлын бүртгэл хариуцах 99061583
15 Д.Нямтамжид Архивын ажилтан Албаны архивын үйл ажиллагааг хариуцах 88979775