АРХИВЫН ТАСАГ

Архивын тасаг нь дүүргийн хэмжээнд Архивын хууль, тогтоомж болон  холбогдох бусад заавар журмыг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах мөн Засаг даргын Тамгын газрын албан хэрэг хөтлөлтийн ажлыг зохион байгуулах, зохион байгуулалтын нэгж, нөхөн бүрдүүлэлтийн бусад эх үүсвэрээс баримтыг хүлээн авах, хадгалах, ашиглуулах чиг үүргийг хэрэгжүүлж байна.
Дүүргийн архив нь 48 хөмрөг үүсгэгч байгууллагын 2804 хадгаламжийн нэгжийг хадгалж байна.
Хөмрөг үүсгэгч байгууллагуудын архив, бичиг хэргийн албан хаагч нарт төлөвлөгөөт сургалт болон албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр ажлын байран дээр заавар зөвлөгөө, тусгай төрлийн баримтаар цахим нөхөн бүрдүүлэлт хийх ажлыг арга зүйгээр ханган ажиллаж байна.