Дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгж байгуулах тухай Монгол улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 144 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2013 оны 01-р сарын 02-ны өдрийн А/03 дугаар захирамж болон дүүргийн Засаг даргын 2013 оны 02-р сарын 27-ны өдрийн 62 тоот захирамжийн дагуу байгуулагдсан.
Дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь Засгийн газрын баталсан Улсын болон орон нутгийн чанартай төсөв, төлөвлөгөөний дагуу бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Дүүргийн Засаг даргын дэргэдэх нэгж мөн.
Алба нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн дагуу Дүүргийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлыг эрхлэхийн зэрэгцээДүүргийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, Дүүргийн Засаг даргыг худалдан авах ажиллагаатай холбоотой бүх талын мэдээллээр хангах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ.
Алба нь худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэн тухайн жилийн худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулна;
Тухайн төсвийн жилд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг төсөв батлагдсанаас хойш нэг сарын дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим хэлбэрээр нийтэд зарлан мэдээлнэ;
Алба нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, худалдан авах ажиллагааны талаархи мэдээллээр Дүүргийн Засаг даргыг хангаж ажиллана;
Худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан төлөвлөж, зохион байгуулан хэрэгжүүлэх;
Худалдах авах ажиллагааны мэдээ, мэдээлэл, тендер шалгаруулалтын зар, үр дүнг нийтэд түгээх вэб хуудас хөтлөх, түүнд тендерийн урилга, бусад мэдээлэл тавих арга, хэлбэрийг тогтоох, боловсронгуй болгох;
Захиалагч болон тендерт оролцогчдыг худалдан авах ажиллагааны мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
Дүүргийн худалдан авах ажиллагааны Ерөнхий гэрээг байгуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
Алба нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 53.7-д заасны дагуу өөрийн гүйцэтгэх ажлын тодорхой хэсгийг хувийн хэвшлийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нийт зарлах тендерийн тодорхой хэсгийг цахим худалдан авалтын хэлбэрээр зохион байгуулж хяналт тавина;
Төрийн захиргааны төв, орон нутгийн болон мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж үр дүнг нэмэгдүүлэх.

Нэр

Албан тушаал

Өрөөний дугаар

Утас

И-мэйл хаяг

1

Н.Одончимэг

Албаны дарга

205

70107627

n.odonchimeg@sbd.gov.mn

2

З.Аззаяа Инженерийн тооцоолол, зураг төсвийн хяналт хариуцсан мэргэжилтэн 205 70107632 azzaya@sbd.gov.mn
3 А.Мөнхжаргал Дотоод хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн 205 70107632 a.munkhjargal@sbd.gov.mn

4

А.Төгсбаяр

Нягтлан бодогч

205

70107632

 

5

Д.Хишигбаяр

Сургалт тайлан мэдээ     хариуцсан мэргэжилтэн

205

70107632

 
6 Э.Мөнхцэцэг Албан хэрэг, архив хариуцсан мэргэжилтэн 205 70107632