Мэдүүлгийн маягтыг хаанаас авч бөглөх вэ?
Мэдүүлгийн маягт гэж ямар бүртгэл хийлгэх тухай мэдээллийг багтаасан тусгайлсан асуулттай маягт юм. Мэдүүлгийн маягтийг бүртгэлийн цонхноос авч бөглөөд бусад материалтай хамт бүртгэгчид өгнө.
Барьцааны гэрээгээр зээл авсан юм гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхэд үйлчилгээний хөлс хэдийг төлөх вэ?
Барьцаагаар хангагдах үнийн дүнгээс Энгийн үйлчилгээнд 0.05% , яаралтай үйлчилгээнд 0.1% тус тус төлнө.
Худалдах, худалдан авах гэрээгээр орон сууц, хашаа байшин авсан тохиолдолд мэдүүлгийн маягтийг хэнээр бөглөх вэ?
Мэдүүлгийн маягтийгтухайн хөрөнгийг худалдан авсан иргэний мэдээллээр бөглөнө.
Аав нь хүүдээ Бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхдээ мэдүүлгийн маягтийг хэнээр бөглөх вэ?
Бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдвөл мэдүүлгийн маягтийг бэлэг хүлээн авагч буюу хүүгийн мэдээллээр бөглөнө.
Би найзынхаа 3 өрөө орон сууцыг барьцаалан зээл авсан юм. Мэдүүлгийн маягтыг яаж бөглөх өө мэдэхгүй байна.
Мэдүүлгийн маягтийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эзнээр бөглөөд мэдүүлэг гаргасан гэдэг дээр нь найзынхаа байрыг зээлэнд тавьж байгаа иргэн нь гарын үсгээ зурна.
Мэдүүлгийн маягтын ҮХЭХ-ийн Улсын бүртгэлийн дугаар гэсэнд Эд хөрөнгийн гэрчилгээн дээр байгаа ямар дугаар бичих юм бэ?
ҮХЭХ-ийн Улсын бүртгэлийн дугааргэсэн11-н нүдтэй хэсэгт Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээн дээр байгаа - орон сууцны гэрчилгээнд "Ү" гэсэн дугаартай тоог - газрын гэрчилгээнд "Г" гэсэн дугаартай тоог бичнэ.
Асуулт: Хөрөнгөтэй эсэх лавлагааг яаралтай гаргуулах гэсэн юм?
Хөрөнгөтэй эсэх лавлагаанд яаралтай үйлчилгээ байхгүй ажлын 3 хоногт гаргуулж болно.
Би ахынхаа орон сууцыг хөлслүүлээгүй гэсэн лавлагаа авах гэсэн би өмнөөс нь авч болох уу?
Та нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэхтэй бол болно.
Иргэний үнэмлэхний хугацаа дууссан буюу 25 нас хүрсэн юм. Ажил ихтэй болохоор ирж сунгалтаа хийлгэж амжихгүй байна. Ээжийгээ явуулаад хийлгэх боломжтой юу?
25, 45 насны иргэний үнэмлэхний сунгалт, 16 нас хүрээд шинээр иргэний үнэмлэх авах тохиололд заавал өөрийн биер ирж өгнө. Иргэний үнэмлэхний сунгалтанд таны зураг хурууны хээ зэргийг дахин авдаг болно. Харин хаясан гээсэн тохололд өөр хэн нэгийг ирүүлэх боломжтой.
Иргэний цахим үнэмлэхний хугацаа дууссанаас хойш ямар хугацаанд ирж сунгалт хийлгэх вэ?
Цахим үнэмлэхний хугацаа дууссан өдрөөс хойш 1 сарын дотор ирж үнэмлэх гаргуулах материалаа тухайн оршин суугаа харъяа дүүргийн бүртгэлийн хэлтэст өгнө.
Иргэний цахим үнэмлэхний үнэ хэдэн төгрөг байдаг вэ?
Иргэний үнэмлэхний үнэ 15000 ₮ /голомт банкны 1165004534/ тоот дансанд тэмдэгтийн хураамж 3300 ₮ /голомт банк 1165007797/ тоот дансанд тушаана.
Хүүдээ төрсний гэрчилгээ авахад эхнэр бид хоёрын оршин суугаа хаяг өөр, заавал нэг хаягтай байх ёстой юу?
Хүүхэд эхийнхээ хаягийг дагах болохоор ээж нь Сүхбаатар дүүрэг байхад болно. Иргэний цахим үнэмлэхний хугацаа нь дуусаагүй байх ёстой.
Манай нөхөр хөдөө ажлаар яваад 10 хоноод ирнэ. Охиныхоо төрсний гэрчилгээг авах гэсэн чинь гэрлэлтээ батлуулаагүй хоёулаа байх шаардлагатай болоод байх юм яах вэ?
Хүүхэд төрснөөс хойш нэг сарын дотор төрсний гэрчилгээг авч болно.
Манай нөхөр энэ оны 2 сард нас барьсан юм. Би 5 сард төрнө хүүхдээ ааваар нь овоглосон төрсний гэрчилгээ авмаар байна гэрлэлтийн баталгаа хийлгэж амжаагүй боломжтой юу?
Та хоёр гэрлэлтээ батлуулаагүй буюу гэрлэсний гэрчилгээгүй бол хүүхэд тань эцгээрээ овоглох боломжгүй. Харин гэрлэсний гэрчилгээтэй бол эцэг нь нас барснаас хойш 10 сарын дотор хүүхэд тань эцгээрээ овоглосон төрсний гэрчилгээ авах боломжтой.
Гэрлэлтээ батлуулахад заавал гэрлэх ёслолын ордны сургалтанд суух ёстой юу?
Тухайн сургалтанд заавал суух албагүй гэхдээ шинээр гэр бүлээ батлуулж байгаа залуу гэр бүлийн хувьд тухайн сургалтанд суусан байхад зүгээр.
Гэрлэлтээ батлуулахад шинжилгээгээ аль эмнэлэгт өгөх вэ?
Шинжилгээг заавал гэрлэлтээ батлуулах дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд өгч бөглүүлсэн байх бөгөөд эрүүл мэндийн хуудсанд тухайн дүүргийн эрүүл мэндийн дарга гарын үсэг зурж тамга дарсанаар хүчин төгөлдөр болно.
Гэрлэлт батлуулах гэж байгаа 2 иргэн заавал нэг хаягтай байх ёстой юу?
Үгүй ээ Сүхбаатар дүүргийн хувьд гэрлэлтээ батлуулах гэж байгаа 2 иргэний хэн нэг нь тус дүүргийн хаягтай байхад гэрлэлийг энд бүртгэж байгаа.
Гэрлэлт цуцлуулах шүүхийн шийдвэр өчигдөр гарсан яаралтай цуцлуулах бүртгэлийг хийлгэх гэсийн болох уу?
Гэрлэлт цуцлуулах тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш давж заалдах хугацаа буюу 14 хоног өнгөрсний дараа бүртгэлд бүртгэж болно.
6 настай хүүхдийн овог солиход аав байхгүй төрсөн эх миний зөвшөөрлөөр хийх болох уу?
Боломжгүй. 0-18 насны хүүхдийн овог нэрийг заавал төрсөн эцэг, эхийн зөвшөөрлийг авч бүртгэх тул боломжгүй.
Хүүхдийн төрсний гэрчилгээ үрэгдүүлсэн хаячихсан яаж дахин авах вэ?
Төрсний гэрчилгээний лавлагааг үндэслэж дахин олгоно. Хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагааг төрсөн эх нь төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас авч болно гарахгүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын архиваас лавлагааг авна.