• Монголчууд бид тусгаар тогтнолоо тунхаглан зарласны 92 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэхүү түүхт өдөр бол монгол хүн бүрийн үндэсний баяр, бас бахархал нь билээ. Тиймээс Сүхбаатар дүүргийн нийт иргэддээ болон нийслэлчүүддээ, нийт монголчууддаа тусгаар тогтнолоо тунхаглан зарласан баярт өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

      Сүхбаатар дүүрэг нь нийслэл хотын зүрхэнд оршиж, их хотынхоо өнгө төрхийг тодорхойлж, үеийн үед манлайлагч дүүрэг байсаар ирсэн. Энэ их хариуцлага, итгэл найдварыг биелүүлэхийн тулд Засаг дарга миний бие иргэд та бүхэнтэйгээ хамтран цаг хугацаатай уралдан ажиллаж, хийж бүтээхээр зорьж байна.

      Тусгаар тогтносон, ардчилсан Монгол Улсын иргэн бүр таатай орчинд амьдарч, дэвжин дээшилнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхэндээ тусгаар тогтносон түүхт өдрийн мэндчилгээг дахин дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

      СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМАА

  • Монгол Улсад орчин цагийн архивын байгууллага 1927 онд үүссэн түүхтэй. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын архив нь дүүрэг үүсэн байгуулагдсан 1965 оноос эхтэй бөгөөд 2013 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар дүүргийн хэмжээний архив болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байна.

    Ингэснээр дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчийн оролцоотой байгууллага, хуулийн этгээдийн архивын баримтыг нэг дор төвлөрүүлэн иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, найдвартай нөхцөлд хадгалж, хамгаалах чухал ач холбогдолтой болсон юм.

    2014 оноос цахим архив болох зорилт дэвшүүлэн, байгууллага иргэдэд, лавлагаа хуулбар олгох, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, улмаар байнга хадгалах баримтыг хуулийн хугацаанд төрийн архивт шилжүүлэн хадгалуулах зэрэг ажлуудаа үр дүнтэй зохион байгуулан ажиллаж байна.

    Үүний үр дүнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 2014 онд “Архивыг дэмжигч” байгууллага цол, өргөмжлөл, 2015 оны архивын улсын үзлэгт бүрэн хангалттай үнэлүүлэн “Шилдэг байгууллага”-аар шалгарсан юм.

    Архивчдын өдрийг тохиолдуулан түүхэн үйл явдлын гэрч, нийгмийн ой санамжийг бүрдүүлэгч, энэ салбарын ажилтан, албан хаагчиддаа баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

    СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМАА