• Сүхбаатар дүүргийн мал эмнэлэг анх Улаанбаатар хотын АДХурлын гүйцэтгэх захиргааны тогтоолоор 1991 онд мал эмнэлгийн тасаг нэртэйгээр малын их эмч 1, бага эмч 2 хүний орон тоотой байгуулагджээ.

    Мал эмнэлгийн ажил үйлчилгээг явуулахдаа Нийслэлийн мал эмнэлгийн газартай ажил үйлчилгээний гэрээ, дүүргийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулан хэрэгжүүлдэг.. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг гүйцэтгэхдээ Засгийн газрийн хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газрын баталсан төлөвлөгөөг Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж шийдвэрийн дагуу мал, амьтны халдварт, паразиттах, зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлогоо, эмчилгээ үйлчилгээ хийх, хүнсний аюулгүй байдалдшинжилгээ баталгаажуулалт гарган ажилладаг.

    Сүхбаатар дүүргийн “Овоот гол” мал эмнэлгийн эрхэм зорилго дүүргийн нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин гаргахгүй байх, хүн амыг мал амьтны гаралтай эрүүл аюулгүй хүнсээр хангаж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн цогц бодлогыг хэрэгжүүлэх.

    ҮЙЛЧИЛГЭЭ

    Мал эмнэлгийн ажил үйлчилгээ гэж малын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хийж байгаа оношлогоо, шинжилгээ, тарилга, туулгалт, боловсруулалт, угаалга, эмчилгээ, мал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, малын тэжээлд хийж байгаа чанар, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгаажуулалт, орчны эрүүл ахуйн үнэлгээ болон мэргэжлийн зааварчлага, зөвлөгөө, мэдээ мэдээлэлээр хангах, малын эм биобэлдмэл үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, эмийн сангийн болон бусад үйл ажиллагааг хэлнэ.

    Манай “Овоот гол” мал эмнэлэг дараах үйлчилгээг хийж байна.

     

  • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • Празиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • Малын бүртгэлжүүлэлт
  • Малын үржлийн ажил үйлчилгээ
  • Мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжилгээ
  • Малын эмийн худалдаа үйлчилгээ
  • Ариутгал, халдваргүйжүүлэлт
  • Халдваргүй өвчний оношлогоо, эмчилгээ үйлчилгээ
  • Мал эмнэлгийн мэргэжлийн заавар, зөвлөгөө мэдээлэлээр хангах болон бусад
  • Мал , амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил үйлчилгээ

    Мал амьтан өвчний халдвар авч шинж тэмдэг илэрэхээс өмнө зохиомлоор дархлаа үүсгэх өөрөөр хэлбэл вакцинжуулах, нууц халдвар тээгч малыг илэрүүлэх лабораторийн шинжилгээ хийх, өвчин үүсгэх шалтгаан нөхцлийг зайлуулах, халдварын бохирдлыг ариутган халдваргүйжүүлэх үйл ажиллагааг ойлгож болно.

    а. Вакцинжуулалтыг мал амьтны арьсан доор, булчинд, нүдэнд дусаах аргаар хийж байна.

    Вакцинжуулалтыг:

    - Төлөвлөгөөт захиалгаар буюу өвчний гаралт тархалтын байдалд үндэслэн хийх

    - Дээд шатны мэргэжлийн байгууллагын шийдвэрээр буюу ямар нэгэн халдварт өвчин гарсан үед хийдэг

    Сүхбаатар дүүргийн мал эмнэлэг мал, амьтны боом, дуут хавдар, цусан халдвар, галзуу, сахуу, бруцеллёз, дотрын халдварт хордлого, гоц халдварт шүлхий, хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд жилд дунджаар давхардсан тоогоор 18,0 – 21,0 мянган толгой малыг хамаруулж байна.

    Монгол улсын их хурлаас баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2012 онд БРУЦЕЛЛЁЗ өвчнөөс урьдчилан сэргийлэх масс вакцинжуулалтыг дүүргийн бүх үхэр, хонь, ямаанд хийсэн. Вакцинжуулалтыг нүдэнд дусаах аргаар хийж гүйцэтгэв.

    Сүхбаатар дүүргийн мал эмнэлэг “Овоот гол” ХХК нь 1991 оноос эхлэн мал эмнэлэг үржлийн үйлчилгээг эрхэлж ирсэн бөгөөд дэргэдээ Мал эмнэлэг ариун цэврийн лаборатори байгуулан одоогоор лабораторийн эрхлэгч эмч, шинжлэгч их эмч гэсэн орон тоотоогоор ажиллаж байна.

    Үйл ажиллагааны чиглэл

     

  • Мал эмнэлэг, ариун цэврйин магадлан шинжилгээг олон улсын болон өөрийн оронд мөрдөж байгаа хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээний арга стандарт, дүрэм журмын дагуу хүнсний аюулгүйн анхан шатны үзүүлэлтүүдийг тодорхойлох чадавхи бүхий шаардлага хангасан шинжилгээний лаборатори болох
  • Мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжилгээний ажил, үйлчилгээг иргэдэд ойр болгох, мэдээллээр хангах
  • Мал эмнэлгийн анхан шатны үзлэг шинжилгээг цаг алдалгүй түргэн тодорхойлох, үг дүнг харгалзан асуудлыг шийдвэрлүүлэх
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулахад тавигдах шаардлага, хяналт тавих журмын дагуу дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулах, бэлтгэн нийлүүлэх, нийтийн хэрэгцээнд гаргаж байгаа аж ахуй нэгж, иргэн, байгуулгуудад мал эмнэлэг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах, үүнтэй холбогдсон хууль, дүрэм, журмын дагуу хяналт тавих, заавар зөвөлгөө өгөх, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд мал эмнэлэг ариун цэврийн үзлэг шинжилгээ хийж стандарт шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодорхойлох улмаар хүн амын хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

  • 1992 онд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай батлагдсантай холбогдуулан тасгийг мал эмнэлэг үржлийн алба болгон зохион байгуулж албаны дарга, дуудлага үйлчилгээний эмч, эмийн санч аж ахуйн нярав, мал зүйч, мал эмнэлэг ариун цэвэр хариуцсан эмч, жолооч гэсэн орон тоотоогоор сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан ажиллаж эхэлсэн. Тэр үед албаны дарга ерөнхий эмчээр Л.Баярхүү, дуудлага үйлчилгээний эмчээр Б.Дондог, эмийн сангийн эмчээр Я.Нармандах, мал зүйчээр Д.Бямбажав, жолоочоор Ж.Нармандах нар ажиллаж байлаа. Мал эмнэлэг үржлийн албыг 1998 онд Улсын үйлдвэрийн газар болгож нийслэлийн өмч хувьчилалын газартай гэрээ байгуулан ажиллаж байгаад 1999 оны 7 дугаар сард мал эмнэлгийн анхны дуудлага худалдаагаар хувьчилагдан “Овоот гол” мал эмнэлэг ххк болон үйл ажиллагаа явуулж байна.

    д/д

    Овог нэр

    Албан тушаал

    Утас

    1

    Л.Баярхүү

    дарга

    88007013

    2

    М.Мөнхжаргал

    Малын их эмч

    99870726

    3

    Г.Энхзул

    Лабораторын эрхлэгч эмч

    91179135

    4

    М. Март

    Шинжлэгч эмч

    88186222

    5

    Т.Дашдондог

    Туслах ажилтан

    88871565