"ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИО"-ГООР АРД, ИРГЭДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ  БОЛЛОО  

 

 Өнөөдөр 16:00 цагаас "Зарлан мэдээллийн дохио"-гоор ард, иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль амжилттай  боллоо.

 Энэхүү гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуульд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, нэгжүүд, 1-20 дугаар хорооны Засаг даргын Ажлын алба, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, иргэд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу идэвхтэй оролцлоо.

Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд түр цугларах аюулгүйн талбай 27 бий. Дадлага сургуульд идэвхтэй оролцсон нийт иргэддээ #БАЯРЛАЛАА.

 

Нийтлэлийг хуваалцах