​СҮХБААТАР ЖАНЖНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

​СҮХБААТАР ЖАНЖНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Өнөөдөр Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 130 жилийн ой тохиож байна. Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургуулийн хамт олон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабтай хамтран хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч М.Алтангэрэл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн болон багш сурагчид, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо. Мөн 2 дугаар сургуулийн 2021 оны төгсөгч, 2022 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хааж буй байлдагч О.Энхтулга, Ч.Энхбилэг нар оролцсон нь энэ удаагийн ёслолын онцлог байлаа. Тэд албаа нэр төртэй хааж, хүрэлцэн ирсэн зочид, багш, сурагч дүү нартаа анги, албаныхаа тухай танилцуулав.

Анх 2008 онд тус сургуулийн гадна талбайд Сүхбаатар жанжны хөшөөг босгосноос хойш өдгөө 15 дахьжилдээ ийнхүү хүндэтгэл үзүүлж байгаа юм.

Харин Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургуулийн сурагчид энэ өдрийг тохиолдуулан түүний үйл хэргийг мөнхжүүлэх зорилготой илтгэл, гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарлаж шилдгүүдээ тодруулжээ.

Нийтлэлийг хуваалцах