ШИНЭ ОНД ХҮН БҮХНИЙ ХҮСЭЛ, МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ БОЛТУГАЙ!

ШИНЭ ОНД ХҮН БҮХНИЙ ХҮСЭЛ, МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ БОЛТУГАЙ!

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид өөрсдөө санаачлан хамт олныхоо бүтээлч идэвх, санаачлагыг дээшлүүлж, чадавхжуулах, харилцааны соёл, өөрийгөө хөгжүүлэх, илэрхийлэх, ярих илтгэх ур чадвараа нэмэгдүүлэх, харилцан бие биенээсээ суралцах зорилгоор “Мэдээллийн цаг”-ийг зохион байгуулж хэвшсэн. Энэ жилийн мэдээллийн цагийг сонирхолтой, үр дүнтэй байлгахаар “Миний уншсан ном” сэдвийн хүрээнд 14 хоног тутамд зохион байгуулж байна.

Өнөөдрийн мэдээллийн цагийг Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхзул, Б.Буяннэмэх, Б.Цэндсүрэн Г.Энхтөр нарын баг зохион байгууллаа.

“Бүтэн бүлээн” ТББ сургагч багш, сэтгэл судлаач О. Батцэцэгийг урьж оролцуулав. Тэрээр И Жи Сонг-ны “Дээврийн өрөөн дэх Миний мөрөөдөл” номд түшиглэн мөрөөдлийн тухай сонирхолтой илтгэл тавилаа.

Мөрөөдөл тээсэн 2023 он айсуй. Хүн бүхний хүсэл мөрөөдөл биелэх болтугай!









Нийтлэлийг хуваалцах