ИРГЭДИЙН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЯН ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ БАЙНА.

ИРГЭДИЙН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЯН ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ БАЙНА.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, нэгжүүд хамтран долоо хоног бүр иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэх, хууль тогтоомжийг сурталчлах, эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон төрлийн аяныг зохион байгуулж, тухай бүр иргэд, олон нийтэд мэдээллийг хүргэж байгаа билээ.

Өнөөдөр Хууль эрх зүйн хэлтсээс зохион байгуулж буй иргэдийн эрх зүйн болон хүний эрхийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд энгийн, ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан таниулах, эрх зүйн зөвлөгөө өгөх, газрын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах аян эхэлж байна. Аянд Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Жендэрийн үндэсний хороо, Хууль зүйн туслалцааны төв, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран оролцох юм.

Өнөөдөр аян дүүргийн ЕБ-ын 2 сургуулийн урлаг зааланд 6-11 дүгээр хорооны иргэдэд зориулан 11-15 цагийн хооронд зохион байгуулах тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирж зөвлөгөө мэдээлэл авахыг урьж байна. 

Нийтлэлийг хуваалцах