Өмч хөрөнгийн үзлэг, тооллого
 явуулах тухай

 

 
       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2 дахь заалт, 72 дугаар зүйлийн 72.1, 72.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

        1.Дүүргийн 2023 оны жилийн эцсийн өмч хөрөнгийн үзлэг, тооллогыг холбогдох журмын дагуу зохион байгуулах тооллогын комиссыг хавсралтаар баталсугай.

        2.Тооллогыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд багтааж үнэн зөв чанартай явуулж дуусгахыг Тооллогын комисс (Т.Эдмон)-т үүрэг болгосугай.

        3.Тооллогын талаарх мэдээ тайланг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гаргаж, гарсан зөрчил дутагдлыг арилгах санал, дүгнэлтийг танилцуулахыг тооллогын комисс (Т.Эдмон)-т даалгасугай.

          4.Үзлэг тооллогын тогтоосон хугацаанд журмын дагуу хийж гүйцэтгэхэд зарцуулах шатах тослох материалын зардал 1,300,000 (Нэг сая гурван зуун мянган) төгрөгийг  Тээвэр шатахуун болон бараа үйлчилгээний бусад зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.

 

 

 
ДАРГА                                                 Н.ЭНХБОЛД