Үнэлгээний баг байгуулах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай 301 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

         1.Албан хаагчдын төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх, хянаж баталгаажуулах, мэдээлэх чиг үүрэг бүхий Үнэлгээний багийг байгуулж, бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

           2.Үнэлгээний багийн албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг үндэслэн үнэлгээний оноогоор ихээс нь баг руу эрэмбэлж жагсаасан жагсаалтын эхний 40 хувийг “Маш сайн” үнэлгээний ангилалд, дундах 55 хувийг “Хэвийн” үнэлгээний ангилалд, сүүлийн 5 хувийг “Хангалтгүй” ангилалд хамруулахаар тогтоосугай.

             3.”Маш сайн” үнэлгээний ангилалд хамрагдсан албан хаагчдыг албан тушаалын үндсэн цалингийн 80 хувиар урамшуулсугай.

        4.Албан хаагчдын төлөвлөгөөний биелэлтийг журамд заасан хугацаанд үнэлэн баталгаажуулж, үнэлгээний дүн болон үнэлгээний мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа танилцуулахыг Үнэлгээний баг (В.Гомбодорж)-т үүрэг болгосугай.
 
 
 
ДАРГА                                                    Н.ЭНХБОЛД