Хөрөнгө гаргах тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь заалт, дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Нийтийн байрны барилга байгууламжид урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт явуулах тухай А/480 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

          1.Иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийтийн байрны өнөөгийн орчин нөхцөлийг судлах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөлд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс (Г.Амгалан)-т үүрэг болгосугай.

           2.Хяналт шалгалтын ажилд шаардагдах 150,000 (Нэг зуун тавин мянган) төгрөгийг Тээвэр шатахууны зардлаас гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.

 

 

 ДАРГА                                            Н.ЭНХБОЛД