Дүүргийн Засаг даргын Тамгын газрын
данс бүртгэлээс тээврийн хэрэгсэл 
хасах тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн өмч бүртгэлээс тээврийн хэрэгсэл хасах, балансаас балансад шилжүүлэх тухай А/1629  дүгээр захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

         1.Засаг даргын Тамгын газрын авто тээврийн хэрэгсэл дансанд бүртгэлтэй 15,628,800 (Арван таван сая зургаан зуун хорин найман мянга найман зуун) төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий Истана маркийн 57-49 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг данс бүртгэлээс хасахыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.

            2.Өмчийн мэдээллийн санд хөрөнгийн хөдөлгөөний өөрчлөлт хийхийг Аж ахуйн тасаг (М.Уранзаяа)-т үүрэг болгосугай.

       3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Өмч хамгаалах байнгын зөвлөл,Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (В.Гомбодорж)-т даалгасугай.
 

 

ДАРГА                                               Н.ЭНХБОЛД