Засаг даргын Тамгын газрын дэргэдэх
Ёс зүйн дэд хороо байгуулах тухай
 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 13.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

          1.Засаг даргын Тамгын газрын дэргэд Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх Ёс зүйн дэд хороо байгуулсугай.

           
            2.Ёс зүйн дэд хороог нийт албан хаагчдын олонхын дэмжлэг авсан дараах гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаагаар томилсугай.

            Ёс зүйн зөвлөлийн дарга:                П.Булганмаа (Хууль, эрх зүйн хэлтсийн дарга)

            Гишүүд                                               М.Очмаа (Хүний нөөц, ёс зүй, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан Ахлах мэргэжилтэн)

                                                                       Б.Должинсүрэн (Хороо хариуцсан мэргэжилтэн)

                                                                       Г.Нямдорж (Хяналт-шинжилгээ, иргэний оролцоо хариуцсан мэргэжилтэн)

                                                                       Б.Чагцал (12 дугаар хорооны Зохион байгуулагч)


           3.Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр гаргаж, биелэлтэд хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллахыг Ёс зүйн дэд хороо (П.Булганмаа)-нд үүрэг болгосугай.

 

 

 ДАРГА                                                    Н.ЭНХБОЛД