Сургалт зохион байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Монгол хэлний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/38 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

         1.Төрийн албан хаагчдыг Монгол бичигт сургах, Монгол бичгээр баримт бичиг төлөвлөх, боловсруулах, албан хэрэг хөтлөх, цахим орчинд хэрэглэх чадвар эзэмшүүлэх зорилгоор Засаг даргын Тамгын газар, хороодын төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн анхан, дунд шатны сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс
12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (В.Гомбодорж)-т үүрэг болгосугай.

            2.Сургалтад хамрагдах албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийж, суралцах боломжоор хангаж, хяналт тавьж ажиллахыг хэлтэс, тасгийн дарга, хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

           3.Сургалтыг зохион байгуулахад шаардагдах 1,920,000 (Нэг сая есөн зуун хорин мянган) төгрөгийг Хичээл, үйлдвэрлэлийн дадлагын зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.
           

 

 ДАРГА                                                  Н.ЭНХБОЛД