Ажлын хэсэг байгуулах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг,  Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Болзолт уралдаан зарлах тухай А/461 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
          1.Нийслэлийн 2023 оны Шилдэг хороо шалгаруулах Сүхбаатар дүүргийн Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

            Ажлын хэсгийн дарга         В.Гомбодорж (Төрийн захиргааны удирдлагын  хэлтсийн дарга)

            Гишүүд                                Г.Нямдорж (Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн)                                  
                                                        Б.Тэмүжин (Статистикийн хэлтсийн мэргэжилтэн) -зөвшилцсөнөөр
                                                        Т.Долгорсүрэн (Архивын тасгийн Архивч-Зааварлагч, арга зүйч)
            Нарийн бичгийн
            дарга                                  Б.Должинсүрэн (Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хороо хариуцсан мэргэжилтэн)    
  
           2.Ажлын хэсгийн гишүүдийн Хороо, хэсгийн ахлагчийн  ажлын гүйцэтгэлийн үнэлгээ өгөх шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ өгөх хуваарийг 1 дүгээр хавсралтаар, Хан-Уул дүүргийн хороодод ажиллах хуваарийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

            3.Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу хуваарилагдсан хороодод 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 30-ны өдрийн дотор хяналт тавьж, үнэлгээ өгөх чиглэлээр ажиллан 10 дугаар сарын 01-ний дотор   холбогдох тайлан мэдээг гарган Нийслэлийн ажлын хэсэгт хүргүүлэхийг  Ажлын хэсэг /В.Гомбодорж/-д даалгасугай. 

 

 
 
                                                                                 ДАРГА                                                 Н.ЭНХБОЛД