Хөрөнгө гаргах тухай
 
         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэг, дүүргийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/174 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

        1.Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд хууль стандарт, норм хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийн үйл ажиллагаанд  шаардагдах 400,000 (Дөрвөн зуун мянган) төгрөгийг Тээвэр, шатахууны зардлаас гаргаж, олгохыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч   (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.
 

 

 ДАРГА                                                          Н.ЭНХБОЛД