Тамхины ишний хог хаягдалгүй болох
үйл ажиллагаа зохион байгуулах тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.8 дахь заалт, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарь батлах тухай 2023 оны 01 дүгээр тушаал, дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай 03 дугаар Албан даалгаврыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
            1.Цэвэр цэмцгэр Сүхбаатар дүүрэг аяны хүрээнд гудамж талбайд тамхины иш хаягдалгүй, эрүүл цэмцгэр орчин бүрдүүлэх, болзошгүй гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөрс, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор иргэдэд халаасны үнсний сав хэрэглэж хэвшихийг сурталчлан ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (В.Гомбодорж), Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа)-т тус тус үүрэг болгосугай.
         2.Халаасны үнсний сав худалдан авахад шаардагдах 2,500,000 (Хоёр сая таван зуун мянган) төгрөгийг Бараа үйлчилгээний бусад зардлаас гаргаж олгохыг гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.
 

 

 

 
ДАРГА                                                 Н.ЭНХБОЛД