Арга хэмжээнд
шаардагдах хөрөнгө гаргах тухай
 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай 80 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/107 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
            1.Монгол Улсын Их Хурлаас улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор Зөвлөлдөж шийдье улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын 2 дугаар шатны үйл ажиллагаа 2023 оны  02 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдахтай холбогдуулан дүүргийн 1, 5, 8, 10, 12, 15, 18 дугаар хороодоос түүвэрт сонгогдсон иргэдийг оролцуулахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (В.Гомбодорж)-т үүрэг болгосугай.
            2.Үйл ажиллагаанд шаардагдах 447,000 (Дөрвөн зуун дөчин долоон мянган) төгрөгийг Бараа үйлчилгээний бусад зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.
 

 

 

 

ДАРГА                                                      Н.ЭНХБОЛД