Дотоод аудитын хороо байгуулах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Засгийн газрын 2015 оны Дотоод аудитын дүрэм батлах тухай 483 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.12 дугаар заалт, Сангийн сайдын 2019 оны "Дотоод аудитын хорооны дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай 29 дүгээр тушаалын хавсралтын 1.3, 2.1 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
            1.Дотоод аудитын хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
                           Дарга Х.Болормаа Дүүргийн Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч
             Гишүүд:
                           Н.Энхболд- Засаг даргын тамгын газрын дарга
                           Ц.Сайнбуян -Дотоод аудитын албаны дарга
                           Д.Ууганбаяр -Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга
                           Ц.Осорваань- Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга
                           П.Булганмаа- Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
 
            Хорооны нарийн бичгийн дарга:
                           Б.Ариунаа -Дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалт хариуцсан ахлах дотоод аудитор,
                           санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч
         2.Дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, дотоод аудитын тайланг хэлэлцэн шийдвэрлүүлэх, дотоод зохион байгуулалтын ажлыг хариуцан ажиллахыг хорооны нарийн бичгийн дарга (Б.Ариунаа)-д үүрэг болгосугай.
 
 
 
 
 ЗАСАГ ДАРГА                                          Х.БОЛОРМАА