Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах
цахим үйл ажиллагааг дэмжин ажиллах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн  төлөвлөгөөний  биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 11/64 дүгээр тогтоолын Хавсралтын 8 дахь хэсэг, Дүүргийн 2024 оны Төсөв батлах тухай 11/67 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь заалт, дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Иргэдийг халдварт, халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагаа зохион байгуулах тухай А/171 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
         1.Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог дүүргийн хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагааг эрчимжүүлэн, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээ мэдээлэл хүргэх, эрүүл мэндийн зөв дадал хэвшил олгоход чиглэсэн Эмч зөвлөж байна цахим видео зөвлөмж бэлтгэн олон нийтэд сурталчлан ажиллахыг Сүхбаатар Эрүүл мэндийн төв (М.Одгэрэл), Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа)-т тус тус үүрэг болгосугай.

            2.Эмч зөвлөж байна цахим үйл ажиллагаанд шаардагдах техник хэрэгсэл авахад шаардагдах 7,300,000 (Долоон сая гурван зуун мянга) төгрөгийг Mөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.

                                          

 
 
 ЗАСАГ ДАРГА                                  Х.БОЛОРМАА