Дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нэгдсэн эмнэлгийн
 Ашиглалтын өмнөх төслийн багийн бүрэлдэхүүнд
өөрчлөлт оруулах тухай
 
         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 08 дугаар тогтоолын хавсралтын 2.1.1 дэх заалт, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл болгох тухай 9/52 дугаар тогтоол, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн  төлөвлөгөөний  биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 11/64 дүгээр тогтоолын Хавсралтын 2 дахь хэсэг, Дүүргийн 2024 оны Төсөв батлах тухай 11/67 дугаар тогтоолын 3.2.1.9 дэх заалт, дүүргийн Засаг даргын 2024 оны дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нэгдсэн эмнэлгийн Ашиглалтын өмнөх төслийн багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай А/01 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын Зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар  хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
  1. Дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинээр баригдаж буй Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцыг эрчимжүүлэх, тоног төхөөрөмжүүдийг угсрах, үйл ажиллагааг хэсэгчилэн эхлүүлэхтэй холбогдуулан Ашиглалтын өмнөх төслийн багийн бүтцэд Байгууламж хариуцсан төслийн ажилтан, Эм, эмнэлгийн багаж хэрэгслийн аюулгүй байдлыг хариуцсан төслийн ажилтны орон тоог нэмж ажиллуулсугай.
  2. Шинээр орсон төслийн ажилтнуудтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, цалинг Эмнэлгийн ашиглалтын өмнөх захиргааны зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-д даалгасугай.

 

 

 ЗАСАГ ДАРГА                                   Х.БОЛОРМАА