Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн
хэрэгжилтийг хангаж ажиллах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 11/64 дүгээр тогтоолын 62 дахь хэсэг, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дүүргийн 2024 оны төсөв батлах тухай 11/67 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь  хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
            1.Соёлын өвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнуудад соёлын биет болон биет бус өвийн тухай ойлголт өгөх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, мэдээллийн сан бүрдүүлэх  сургалтыг зохион байгуулахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа)-т даалгасугай.     
         2.Дээрх ажилд шаардагдах 1,000,000 (Нэг сая) төгрөгийг Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргаж, олгохыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.
             3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-д даалгасугай.
 

 

                                                                                               


ДАРГА                                           Х.БОЛОРМАА