“Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох
  сургалт зохион байгуулах тухай
 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дугаар заалт, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Журам батлах тухай 32 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн “Оюутан-Цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах тухай A/247 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
            1.Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутнуудыг “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 12-30-ны өдрүүдэд зохион байгуулж, үр дүнг гуравдугаар улиралд танилцуулахыг Цэргийн штаб (хурандаа Н.Гантөмөр)-т үүрэг болгосугай.
            2.“Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.
            3.Сургалтад хамрагдах оюутнуудыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахыг дүүргийн Эрүүл мэндийн төв (М.Одгэрэл), Цэргийн штаб (Н.Гантөмөр)-т тус тус үүрэг болгосугай.
            4.Сургалт зохион байгуулахад шаардагдах 1,877,600 (нэг сая найман зуун далан долоон мянга зургаан зуун) төгрөгийг мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.
           

 

 

                          ЗАСАГ ДАРГА                                       Х.БОЛОРМАА