Үнэлгээний хороо байгуулах тухай

 

         Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйл 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалт, 50 дугаар зүйл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Дүүргийн 2024 оны төсөв батлах тухай 11/67 дугаар тогтоолын Хоёрдугаар хавсралтын 1.16 заалтыг  тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
        1.Дүүргийн төсвийн  хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр батлагдсан ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах төсөл арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
         2.Батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар байгуулсугай.
      3.Худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг үнэлгээний хорооны Үнэлгээний хороо (Н.Одончимэг)-д, үнэлгээний хорооны зөвлөмжид үндэслэн шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан, гэрээний биелэлтэд захиалагчийн зүгээс хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 
ЗАСАГ ДАРГА                                 Х.БОЛОРМАА