Үйл ажиллагааг дэмжиж ажиллах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 11/64 дүгээр тогтоолын 48 дахь хэсэг, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дүүргийн 2024 оны Төсөв батлах тухай 11/67 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь  заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
            1.Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй асран хамгаалагчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор  Ээлтэй ертөнц ТББ-ын дэргэдэх Ханни зөөлөн тоглоомын үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа)-т үүрэг болгосугай.
           2.Энэхүү үйл ажиллагаанд шаардагдах 9,800,000 (есөн сая найман зуун мянган) төгрөгийг Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-д зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-д даалгасугай.
 
 
 
ДАРГА                                       Х.БОЛОРМАА