Сургуулийн хүүхдийн автобусны
 үйлчилгээний талаар авах зарим
арга хэмжээний тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Боловсролын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, 31.1.7 дахь заалт,  Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хүүхдийн автобусны үйлчилгээг зохицуулах зарим арга хэмжээний тухай А/110 дугаар захирамж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай 11/64 дүгээр тогтоолын   хавсралтын 37  дахь   хэсгийг   тус  тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

            1.Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмчид 2023 онд шилжүүлсэн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн 7 (долоо) автобусны ашиглалт, хадгалалт, засвар, үйлчилгээг хариуцан тээвэрлэлтийн зохих стандарт шаардлагыг хангуулан гэрээ байгуулж, зардлыг батлагдсан төсвийн хүрээнд Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.

           2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-д даалгасугай.

 

 
 ЗАСАГ ДАРГА                                   Х.БОЛОРМАА