“Хүрэл тулга-2024” уралдаан зохион
байгуулах тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 11/64 дүгээр тогтоолын 58 дахь хэсэг, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дүүргийн 2024 оны төсөв батлах тухай 11/67 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь  заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

         1.Хүүхэд багачуудыг үгийн баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо урнаар илэрхийлж сургах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2024” уралдааныг 2024 оны 03 дугаар сарын 14,15-ны өдөр зохион байгуулахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа)-т үүрэг болгосугай.
       2.Уралдааныг зохион байгуулахад шаардагдах 3,006,000 (гурван сая зургаан мянган) төгрөгийг Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-д даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                             Х.БОЛОРМАА