Тамхи худалдах зөвшөөрөл олгох тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг  3.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 8.2 дугаар зүйлийн 11.6 дахь хэсгийг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
           1.Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ Ерөнхий шаардлага MNS 5021-1:2019 стандарт болон хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан 3 худалдааны газрын жагсаалтыг хавсралтаар баталж, тамхи худалдах зөвшөөрөл олгосугай.
           2.Захирамжийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар (Г.Давааням), Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс (Г.Амгалан) болон хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
           3.Зөвшөөрлийн үнэт цаасны бичилт, олголт, хураамжид байнгын хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т даалгасугай.
 

 

 

ЗАСАГ ДАРГА                                     Х.БОЛОРМАА