Мөнгөн зээлийн үйлчилгээ эрхлэгчдийн
үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 5 дугаар зүйл, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны  03 дугаар сарын 13-ны өдрийн Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл, үйл ажиллагааны 81 дүгээр тогтоол, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар тогтоолоор батлагдсан  Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн  4.6.2 дах заалт, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 2023 оны хэлтсийн биелэлтийг дүгнэх 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх 2024 оны хөгжлийн жилийн батлах тухай 11/64 дүгээр тогтоолын хавсралтын дүүргийн 2024 оны төсөв батлах тухай 11/67 тогтоолын 3.2.13 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
         1.Мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлж буй иргэн, аж ахуй нэгжүүдийг цахим бүртгэлийн системд бүртгүүлэхтэй холбоотойгоор холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын шаардлага хангагдаж буй эсэхийг тогтоох хяналт, шалгалтыг 2024 оны 02 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд явуулсугай.
           2.Хяналт шалгалт явуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, Хяналт шалгалтын удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, цахим бүртгэлд бүртгэх ажлыг эрчимжүүлж, үр дүнг мэдээлж ажиллахыг Ажлын хэсэг (М.Алтангэрэл)-т үүрэг болгосугай.
          3.Хяналт шалгалт явуулахад шаардагдах 60,000 (жаран мянган) төгрөгийг Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.
           

 

 

 
ЗАСАГ ДАРГА                                                 Х.БОЛОРМАА