Үерийн аюултай бүсэд байгаа айл өрхийг
нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай


            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.20 дахь заалт, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 77 дугаар зүйлийн 77.1, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Нийслэлийн Онцгой комиссын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Нийслэлийн Онцгой комиссын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэл, дүүргийн Онцгой комиссын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн   02  дугаар  хурлын тэмдэглэлийг  тус тус  үндэслэн   ЗАХИРАМЖЛАХ нь:

         1.Сүхбаатар дүүргийн 7, 14, 15, 16, 18, 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гамшгийн “Шар түвшин” тогтоосон, Сэлбэ гол дагуу халиа дошин гарч, шар усны үерийн нөхцөл байдал хүндэрсэн тул уг хороодын иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
          2.Нүүлгэн шилжүүлэх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Ажлын хэсэг (В.Гомбодорж)-т үүрэг болгосугай.
 

                                                              

                                                              ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙН

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                          М.АЛТАНГЭРЭЛ