Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай

                                      

           Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалт,  Сангийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Журам батлах тухай 134 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн 2024 оны төсөв батлах тухай 122 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Төсвийн хуваарь батлах тухай А/12 дугаар захирамж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Дүүргийн 2024 оны төсөв батлах тухай 11/67 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Дүүргийн 2024 оны 2 дугаар сарын төсвийн зарлага, санхүүжилтийн хуваарийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

            2.Батлагдсан хуваарийн дагуу санхүүжилтийг хянан олгохыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Ууганбаяр)-т зөвшөөрсүгэй.

           

 

 ЗАСАГ ДАРГА                                    Х.БОЛОРМАА