Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ,
хэлбэр, зориулалтыг өөрчлөх тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

         1.Захирамжийн нэгдүгээр хавсралтад заагдсан иргэний ахуйн болон зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй 69 иргэн, 22 аж ахуйн нэгжийн эзэмшиж буй газрын талбайн хэмжээ, газар эдэлбэрийн хэлбэрийг, хоёрдугаар хавсралтад заагдсан 3 аж ахуйн нэгжийн эзэмшиж буй газрын зориулалтыг тус тус өөрчилж шийдвэрлэсүгэй.
          2.Захирамж гарсантай холбогдуулан нэгдүгээр хавсралтын 10 дугаар багана дахь захирамжуудын иргэдэд холбогдох заалт, хоёрдугаар хавсралтын 10 дугаар багана дахь захирамжуудын аж ахуйн нэгжүүдэд холбогдох заалтыг тус тус хүчингүйд тооцсугай.
         3.Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хэлбэр, зориулалтыг өөрчилсөн иргэн, хуулийн этгээдэд гэрээ гэрчилгээ олгож, газрын төлбөр тооцоог хийж, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба (Э.Зоригоо) -д даалгасугай.
      4.Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мэдэгдсэн буюу мэдсэн өдрөөс 30 хоногийн дотор нийслэлийн Засаг даргад гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 

 

 ЗАСАГ ДАРГА                                          Х.БОЛОРМАА