Хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа
зохион байгуулах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах тухай А/194 дүгээр тушаал, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 08 дугаар тогтоолын 4.6.3 дахь заалт, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Дүүргийн 2022 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 7/31 дүгээр тогтоолын хавсралтын 166 дахь хэсэг, Дүүргийн 2023 оны төсөв батлах тухай 7/35 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
         1.Дүүргийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, нөөцлөх, нөөшлөх боломжийг бий болгох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дүүргийн өрхийн тариалан эрхлэгчид болон хөдөө орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж “Алтан намар-2023” арга хэмжээг дүүргийн 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд 2023 оны 09 дүгээр сарын 11-17-ны өдрийн хооронд зохион байгуулсугай.
      2.Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс (Г.Амгалан)-т үүрэг болгосугай.
      3.“Алтан намар-2023” өргөтгөсөн худалдаа зохион байгуулахад шаардагдах 7,700,000 (Долоон сая долоон зуун мянган) төгрөгийг Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.
 
 

 

ЗАСАГ ДАРГА                                        Х. БОЛОРМАА