Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн
бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай
 
         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.7 дахь заалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн  42.1.1 дэх заалт, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягт шинэчлэн батлах тухай А/220, А/475, А/812 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
        1.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын байгууллагад холбон зуучлах үүрэг бүхий Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар шинэчлэн баталсугай. 
      2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн дэмжлэгийн багийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл (М.Алтангэрэл)-д даалгасугай.
      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2022 оны Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл байгуулах тухай А/216 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
                       
 
 ЗАСАГ ДАРГА                                      Х.БОЛОРМАА