Шаардлагатай арга хэмжээ авч ажиллах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2. дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Дүүргийн 2023 оны төсөв батлах тухай 7/35 дугаар тогтоолын 3.2.2 дахь хэсэг, нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай А/732 дугаар захирамж, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/769 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
            1.Улаанбаатар хотод орсон үргэлжилсэн борооны улмаас үерийн усанд автсан, барилгууд, гэр хорооллын айл өрхийн хашаа, нийтийн эзэмшлийн гудамж талбайн усыг соруулах ажлыг зохион байгуулахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Т.Эдмон)-т үүрэг болгосугай.
          2.Дээрх үйл ажиллагаанд шаардагдах 6,300,000 (Зургаан сая гурван зуун мянган) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргаж, олгохыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Ууганбаяр)-т зөвшөөрсүгэй.
            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-т даалгасугай.
 
 
 ЗАСАГ ДАРГА                                      Х.БОЛОРМАА