Мөнгө зээлийн бүртгэл хийлгэх заавар
license.frc.mn/home заавартай танилцах системд нэвтрэх, системд нэвтрэх заавар, мэдээлэл оруулахтай заавартай танилцах 
Баримт бичгийн төрөл
1. Өргөдөл, хүсэлт тавьсан албан бичиг
2. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тухай үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, шийдвэрийн эх хувь
3. Нэгээс илүү үүсгэн байгуулагч байгуулах нөхцөлд үүсгэн байгуулагчийн хамтран ажиллах гэрээ
4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн хуьд гадаадын хөрөнгө оруулалтын гэрчилгээний хувь
5. Компанийн дүрмийн хувь
6. Мөнгөн зээлийн үйл ажиллагаанд мөрдөх журам, холбогдох шийдвэр Тайлбар Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны дотоод журамд барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоох аргачлал, барьцааны шаардлагыг хангах худалдах барьцааны эрх дуусгавар болох, мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбоотой дотоод бүртгэл хөтлөх, түүнийг цахим мэдээллийн санд мэдээлэх болон эрх бүхий байгууллагатай мэдээлэл солилцох, хэрэглэгчийг хамгаалах зэрэг зохицуулалтыг тусгасан байвал зохино.
7.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгө, мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг нотлох тайлбар холбогдох баримт бичиг
А.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол тухайн жилүүдий аутилагдсан санхүүгийн тайлан татварын тайлан, санхүүгийн тайлангийн хуулбар гэх мэт
Б.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь иргэн бол нийгмийн даатгал, татварын тодорхойлолт, татвар төлсөн баримт, холбогдох гэрээ хэлцэл гэх мэт
8. Хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийг санхүүгийн байгууллага дахь тухайн хуулийн этгээд (иргэн бол өөрийн) -ийн дансанд байршуулсан банкны тодорхойлолт, дансны хуулга
9. Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нь дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ
         1. Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага, менежер нь эрх бүхий албан тушаалтны тодорхойлолт, анкет 
         2. Мэргэжлийн дипломын хуулбар
         3. Мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаах гүйцэтгэх удирдлага, менежерийн сургалтад хамрагдсаныг нотлох                      сертификат
         4. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10 заасан гэмт хэрэгт хариуцлага хүлээж                           байсан эсэх талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт 
        5. Эрх бүхий албан тушаалтан, холбогдох этгээд нь Хорооноос тогтоосон тохиромжтой этгээд тавигдах шалгуурыг                                хангасныг нотлох баримт бичиг
        6. Гүйцэтгэх удирдлага, ажилтантай байгуулсан эрх бүхий этгээдийн  томилсон шийдвэрийн хувь, хөдөлмөрийн гэрээ,                        ажлын байрны тодорхойлолт 
10. Үйл ажиллагаа явуулах  ажлын байр нь холбогдох шаардлага хангасныг нотлох баримт бичиг
11. Бизнес төлөвлөгөө 3 жилээр эхлэлтийн тайлан тэнцэл санхүүгийн тайлан 
12. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хуулийн дагуу хяналт тавих ажилтныг томилсон шийдвэр