Аж ахуй нэгж тамхи худалдаалах хүсэлт илгээх заавар
- https:E-business.mn- Тусгай зөвшөөрөл авах-Энгийн зөвшөөрөл дээр дараад-Хайлтын хэсэг Тамхи гэж бичээд+ Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл(ААН) - үйлчилгээ авах нэвтрэх
- Албан бичиг /Тамхи худалдаалах зөвшөөрөл хүссэн/, Тамхи худалдах газрын байршил нь Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.1 дэх хэсэгт заасны дагуу 500 метрийн зураглал хамт хийх
- Ulaanbaatar.mn цахим сайтад бүртгүүлсэн, зөвшөөрсөн төлөвтэй QR бүртгэлийн хуудас;
- Тамхи худалдаалах улсын байцаагчийн ажлын байрны дүгнэлт
- Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын галын дүгнэлт
- Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
- E-Mongolia.mn Үйлчилгээ хайх - Тамхи гэж бичээд хайх - Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл/ иргэн / -Үйлчилгээ авах нэвтрэх- Үйлчилгээний ангилал сонгоод
- Албан өргөдөл Тамхи худалдах газрын байршил нь Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.1 дэх хэсэгт заасны дагуу 500 метрийн зураглалын хамт
- Тамхи худалдаалах улсын байцаагчийн ажлын байрны дүгнэлт
- Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын галын дүгнэлт
- Цагдаагийн байгууллагын дүгнэлт
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалт , НИТХ-ын 2011 оны 7/64 дүгээр тогтоолын дагуу 250.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлнө. Татварын Ерөнхий газрын itax.mta.mn цахим хуудсаар төлбөрийн даалгавар үүсгэх хэсэгт хандаж, тэмдэгтийн хураамжийн нэхэмжлэл үүсгэж төлнө.
