Худалдаа, үйлчилгээний бүртгэл.

Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, зочлох үйлчилгээ, чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ, авто үйлчилгээ, тоглоомын төв,  үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн Та нийслэлийн мэдээллийн нэгдсэн сан буюу ulaanbaatar.mn портал системийн Онлайн бизнес төвд хандаж, худалдаа үйлчилгээнд тавигдах хууль эрх зүйн акт, үйлчилгээний стандартууд, бүрдүүлэх материалтай танилцаж, хүсэлтээ илгээж, https://service.ulaanbaatar.mn/home  орж, бүртгүүлнэ үү.


Эрх зүйн үндэслэл: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам батлах тухай 34 дүгээр тогтоолын 6.1 дүгээр хэсэг