Даатгалын хэлбэр | Албан журмаар датгуулах | Сайн дураар даатгуулах |
Даатгуулагч иргэн | - Аж ахуйн нэгж байгууллага иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч, - Tөрийн албан хаагчид , - Аж ахуйн нэгж байгууллагын болон иргэний малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу маллаж байгаа малчин |
Байхгүй |
Шимтгэлийн хэмжээ | Хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогын 0.4 хувиар шимтгэл төлнө / Yүнээс: 0.2 хувийг даатгуулагч өөрөө, 0.2 хувийг ажил олгогч хариуцан төлнө / | |
Хаана, хэнд хандах | Тухайн байгууллагын нягтлан бодогч , санхүүгийн ажилтанд | |
Бүрдүүлэх баримт бичиг | - Иргэний үнэмлэх - 3х4 хэмжээтэй зураг 1 ширхэг - Нийгмийн даатгалын дэвтрийн үнэ төлсөн баримт - 1995 оноос хойш ажилласан Нийгмийн даатгалын дэвтрүүд |
|
|
Даатгуулагч иргэн ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын орлогын дунджаас дараах хувиар бодож олгоно. Үүнд:
Шимтгэл төлжажилласан хугацаа /жилээр/ | Тэтгэмж бодох хувь |
5 хүртэл жил | 45 |
5-10хүртэл жил | 50 |
10-15 хүртэл жил | 60 |
15 ба түүнээс дээш жил | 70 |
Ажилгүйдлийн тэтгэмжийг нийт ажлын 76 өдрөөр бодож олгох боловч дараах нөхцөлд тэтгэмжээс ажлын 36 өдрийг хасаж 40 хоногийн тэтгэмж бодож олгоно. Үүнд:
- 1.Өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан
- 2.Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсвний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан