Даатгуулагч иргэн ердийн өвчнөөр өвчилж, эсвэл ахуйн осолд орж хөдөлмөрийн чадвараа тур алдахаас емне 3 сар буюу түүнээс дээш хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэлээ төлсөн, хүүхдээ жирэмсний 7 сар хүртэл хугацаанд тээж дутуу төрүүлсэн, эсвэл үр хөндүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.
Шимтгэл төлж ажилласан жил | Тэтгэмж бодох хувь |
5 хуртэлх жил | 50 |
5-14 жил | 55 |
15 ба түүнээс дээш жил | 75 |
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Эмнэлгийн хуудас
Албан журмаар болон сайн дураар даатгуулагч эх дараах 2 болзлыг хангасан тохиолдолд тэтгэмжийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
- 1.Заавал болон сайн дураар даатгуулагч эх тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө нийтдээ 12 сараас доошгүй хугацаанд төлсөн, үүнээс сүүлийн 6 сар нь тасралтгүй төлсөн байх
- 2.Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх дээрх хугацааг хангасан даатгуулагч эх 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмсэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн байх
Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох:
Албан журмаар даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 100 хувиар тооцож тэтгэмжийн даатгалын сангаас 4 сарын хугацаанд олгоно.
Харин сайн дурын даатгуулагч эхийн хувьд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 70 хувиар тооцон мөн 4 сарын хугацаанд тэтгэмжийн даатгалын сангаас олгоно.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг дор дурдсан баримтыг үндэслэн бодно.
- -Эмнэлгийн хуудас
- -Нийгмийн даатгалын дэвтэр
Заавал даатгуулагч эх нь эмнэлгийн хуудсыг байгууллагынхаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд авчирч өгөх бөгөөд уг ажилтан нь тухайн даатгуулагч эхийн шимтгэл төлж ажилласан хугацааг тодорхойлон бичиж удирдах албан тушаалтнаар гарын үсэг зуруулан, баталгаажуулж нягтлан бодогчид өгнө. Нягтлан бодогч тухайн даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг нягтлан шалгаж дараах аргачлалын дагуу тэтгэмжийг бодож олгоно.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт:
Заавал даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авсан 4 сарын хугацааны шимтгэлийг ажил олгогч нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих дор дурдсан хувиар тооцож сар бүр төлнө.
№ |
Даатгалын төрөл | Шимтгэл төлөх | ||
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /төг/ | Ажил олгогчийн төлбөл зохих хувь | Сард төлөх шимтгэлийн дүн | ||
1 | Тэтгэврийн даатгал | 192000 | 7.0 | 13440 |
2 | Тэтгэмжийн даатгал | 0.5 | 960 | |
3 | Эрүүл мэндийн даатгал | 2.0 | 3840 | |
4 | Ажилгүйдлийн даатгал | 0.5 | 960 | |
5 | ҮОМШӨ-ний даатгал | 1.0, 2.0, 3.0 | 1920, 3840, 5760 | |
Бүгд | 192000 | 11, 12, 13 | 21120, 23040, 24960 |
Тайлбар: ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар ажил олгогчоос 1-3 хувиар ялгавартайгаар тогтоохоор заасан.
Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгуй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн евчин, ахуйн ослын улмаас нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж 620,000 төгрөгийг олгоно. Харин даатгуулагч уйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан овчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгуйгээр олгоно.
Бүрдүүлэх материал:
- Нас барсан даатгуулагчийн хөдөлмөрийн дэвтэр
- Нас барсан даатгуулагчийн даатгалын дэвтэр
- Нас барсны гэрчилгээ