ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР Иргэн, Гадаадын иргэн

Даатгуулагч иргэн нь дараах нөхцөл, болзлыг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр авах эрхтэй. Үүнд:

1. Тэтгэвэр тогтоолгох насанд (эрэгтэй 60, эмэгтэй 55) хүрсэн байх

2. 20-иос доошгүй жил шимтгэл төлж ажилласан байх
3. Ажлаас чөлөөлөгдсөн (хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон) байх

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 10-аас доошгүй жил төлсөн даатгуулагч тэтгэвэр тогтоолгох наснанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.

Тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх материал:
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Хөдөлмөрийн дэвтэр
- Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах
- 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт
- Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэх
- 2 хувь цээж зураг /3*4 хэмжээтэй/

ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВЭР Иргэн

Ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан даатгуулагч нийтдээ 20 ба түүнээс дээш жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, эсвэл нас барахын өмнөх 5 жилийн 3 жилд нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил үүнээс сүүлийн нэг жил тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.

Бүрдүүлэх материал:
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Хөдөлмөрийн дэвтэр
- Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах
- 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт, лавлагаа
- Нас барсаны гэрчилгээ
- Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргоөдөл
- Иргэний үнэмлэх

- Хүүхдийн төрсөний гэрчилгээ /хуулбар/
- 2 хувь цээж зураг /3x4/

ТАХИР ДУТУУГИЙН ТЭТГЭВЭР Иргэн

Даатгуулагч иргэн дараах нөхцөлд тахир дутуугиин тэтгэвэр авах боломжтой. Үүнд:

Тэтгэвриин даатгалын шимтгэлийг нийтдээ 20 ба түүнээс дээш жил төлсөн байх, эсвэл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдаж тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугиин БҮРЭН тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Санамж:
Эдгээр болзлыг хангаагүй ч нийтдээ 3 ба түүнээс дээш жил тэтгэвриин даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчид шимтгэл төлсөн хугацаанд ногдох тахир дутуугиин тэтгэврийг ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН тогтоож олгоно.

- Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, түүний хугацааг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

- Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалт 70 ба түүнээс дээш хувиар тогтоогдсон бол хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсанд, 50-69 хувиар тогтоогдсон бол хөдөлмөрийн чадвараа хагас алдсанд тус тус тооцно.

Бүрдүүлэх материал:
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Хөдөлмөрийн дэвтэр
- Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах
- 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт, лавлагаа
- Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт
- Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргоөдөл
- Иргэний үнэмлэх
- 2 хувь цээж зураг /3x4/