СҮХБААТАРЧУУД ШИНЭ ЭМНЭЛГИЙН БАРИЛГАА ХҮЛЭЭН АВЛАА

СҮХБААТАРЧУУД ШИНЭ ЭМНЭЛГИЙН БАРИЛГАА ХҮЛЭЭН АВЛАА
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Сэлбэ нэгдсэн эмнэлгийн барилгыг хүлээн авах ёслолын арга хэмжээ боллоо.
Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Болормаа, Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Одончимэг, нийслэл, дүүргийн Төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн хамт олон, эмнэлгийн ашиглалтын өмнөх Төслийн баг, хороодын Засаг даргын Ажлын албад, иргэдийн төлөөлөл, барилгын ажлын гүйцэтгэгч Ванхүү ХХК-ийн хамт олон оролцлоо.
Сэлбэ нэгдсэн эмнэлэг нь нийт хэвтэн эмчлүүлэх 200 ортойгоор үйл ажиллагаа явуулах бөгөөд өнөөдрийн байдлаар эмчилгээ үйлчилгээнд шаардлагатай 184 нэр төрлийн 2672 ш тоног төхөөрөмж, компьютер техник хэрэгсэл, эм эмнэлгийн багаж хэрэгслийг дүүргийн төсвөөр авч үйл ажиллагаа эхлэх бэлэн байдлаа хангаад байна. Жилд дунджаар 11000 үйлчлүүлэгчийг дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, хүүхэд, эмэгтэйчүүд, Монголын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөнгөвчлөх болон хими эмчилгээгээр хэвтүүлэн эмчилж, 3000-3400 хүнд мэс заслын тусламж үзүүлж, амбулаторийн  төрөлжсөн мэргэжлийн 21 кабинет, оношилгооны 8 кабинет, нэгдсэн лабораторын тусламж үйлчилгээг хоногт дунджаар 950-1000 орчим иргэдэд  тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Мөн Эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байгаа хүүхэд, насанд хүрэгчдийн сэргээн засах, хавдрын эмгэгийн үеийн хими, хөнгөвчлөх, диализ эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан олон улсын жишигт хүргэхээр зорьж буй.
Нийтлэлийг хуваалцах