ЦЭРГИЙН АЛБАА НЭР ТӨРТЭЙ ХААСАН ЗАЛУУСТАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!

ЦЭРГИЙН АЛБАА НЭР ТӨРТЭЙ ХААСАН ЗАЛУУСТАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!
#СБД-ФОТО МЭДЭЭ
ЦЭРГИЙН АЛБАА НЭР ТӨРТЭЙ ХААСАН ЗАЛУУСТАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 1 дүгээр ээлжээр Зэвсэгт хүчний болон Хилийн анги салбаруудад хугацаат цэргийн албаа хаасан залуусаа хүлээн авах арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр ажлын байранд зуучлах, мэргэжил олгох сургалтад хамруулах, ямар ажлын байр бэлэн байгаа, цаашид ямар чиглэлээр сурч, өөрийгөө хөгжүүлж болох талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Мөн залуустаа дүүргийн Засаг даргын Талархал, дурсамжийг хадгалуулав.
Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн та бүхэндээ аз жаргал хүсч, ажил хөдөлмөрт тань өндөр амжилт ерөөе!
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Нийтлэлийг хуваалцах