#Соёлтой_иргэн_Соёлтой_дүүрэг нөлөөллийн аянд МУБИС нэгдлээ

#Соёлтой_иргэн_Соёлтой_дүүрэг нөлөөллийн аянд МУБИС нэгдлээ
#Соёлтой_иргэн_Соёлтой_дүүрэг нөлөөллийн аянд МУБИС нэгдлээ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ил задгай хог, нус, цэр, шүлс, бохь, тамхины ишээ хаяхгүй байх, хотын соёлыг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, иргэдийг халаасны үнсний сав, амны цаас, алчуур хэрэглэдэг болох зөв дадал хэвшилтэй болгох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөрс, агаарын бохирдлыг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гудамж талбайд биеэ зөв авч явах эерэг хандлагад уриалсан “Соёлтой иргэн-Соёлтой дүүрэг” нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа. Энэхүү аянд нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн иргэн, аж ахуй нэгж байгууллагууд идэвхтэй оролцон эерэг хандлага, зөв дадал хэвшилд олон нийтийг уриалж байгаа ба аянд Монгол Улсын Боловсролын Их сургууль нэгдлээ.
Нийтлэлийг хуваалцах